Tuesday, March 29, 2011

The Terminator 1984 BRRip

English | 1h 47min | BRRip | mkv | 1280x720 | 500mb
Найруулагч: James Cameron
Продюсер: Gale Anne Hurd
Зохиолыг бичсэн: James Cameron, Gale Anne Hurd
Дүрүүдэд: Arnold Schwarzenegger, Michael Biehn, Linda Hamilton
Хөгжмийн зохиолч: Brad Fiedel
Зураглаач: Adam Greenberg
Албан ёсны нээлт: 1984 оны 10 сарын 26
Жанр: Шинжлэх ухаан | Адал явдалт | Онц сонирхолтой
Төсөв: $6.5 сая
Нийт ашиг: $78,371,200
IMDb: 8.1 | 10

Orion Pictures болон Pacific Western Productions, Hemdale Film Corporation нарын  хамтын бүтээл " The Terminator " киноны нэгдүгээр ангийг нэгэн хэрэглэгчийнхээ хүсэлтээр дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Уул нь бол цуврал киноны үргэлжлэл маань дуусаагүй байсан юм. Би нэг мөсөн " The Karare Kid " киноны бүх ангийг оруулчихаад энэхүү Terminator киног оруулах бодолтой байсан юм. Гэвч хэрэглэгчийнхээ хүсэлтийг хурдан биелүүлэх шаардлагатай болохоор " The Karare Kid " кинотой хамт нийтлээд явахаар шийдлээ. Энэхүү Terminator кино нь нийтдээ 4 цуврал ангитай бөгөөд алдарт найруулагч Жамес Камерон зохиож, найруулсан юм. 1984 онд бүтээгдсэн гэхэд маш сайн хийгдсэн кино билээ. Кино шүүмжлэгчдээс ч гэсэн багагүй өндөр үнэлгээг авсан юм. Terminator кино нь тухайн цаг үед нийгмийн дунд ирээдүй ямар байх бол гэсэн хүсэл эрмэлзлэлийн маш оргил үе байсан гэж хэлж болно. Тиймдээ ч ирээдүйг зөгнөж хийгдсэн г кино хүмүүсийн сонирхлыг маш ихээр татаж чадсан билээ. Мөн энэхүү киног Холливудын алдарт жүжигчин, модел,  бодибилдингч, бизнесман, улстөрч, цагдаа Арнолд Шварценегергүйгээр төсөөлөхийн аргагүй ээ. За ингээд та киногоо татаж аваад үзээрэй. 
 
                                                      Download (Gogo Share):

The Blue Lagoon 1980 DVDRip

English | 1h 45min | DVDRip | avi | 512x288 | 701mb
Найруулагч: Randal Kleiser
Продюсер: Randal Kleiser
Зохиолыг бичсэн: Douglas Day Stewart, Henry De Vere Stacpoole
Дүрүүдэд: Brooke Shields, Christopher Atkins, Leo McKern, William Daniels
Хөгжмийн зохиолч: Basil Poledouris
Зураглаач: Almendros
Албан ёсны нээлт: 1980 оны 6 сарын 20
Жанр: Адал явдалт | Драм | Романтик
Төсөв: $4.5 сая
Нийт ашиг: $58,853,106
IMDb: 5.2 | 10

Columbia Pictures - ийн бүтээл болох "  The Blue Lagoon " хэмээх 1980 онд гарч байсан нэгэн адал явдалт, романтик киног DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Би энэ киног бүр бага байхдаа л нэг үзэж байсан юм. Ямар ч байсан та бүхний сайн танил болов уу гэж бодож байна. Гэвч энэхүү кино тэр болгон хүмүүсд байдаггүй байх гэсэн үүднээс энэхүү киног татаж авахаар хүргэж байгаа юм. Киноны гол дүрд Холливудын алдарт жүжигчин Брүүк Шийлдс болон Кристофер Аткинс нар тоглосон юм. 

Кинонд: Ричард болон Эммалайн гэх хоёр бага насны хүүхдүүд олон хүмүүсийн хамт хөлөг онгоцоор  аялалд гарна. Гэвч нэгэн өдөр далайн шуурга болж хөлөг онгоц нь сүйрэхэд Ричард болон Эммалайн нарыг Падди Баттон жиигхэн завин дээр суулган амь мултарна. Тэд хөвсөөр байгаад нэгэн эзгүй арал дээр ирдэг.  Ингээд тэд хамтдаа тэр арал дээр амьдра болдог. Нэгэн өглөө сэрээд хартал Падди Баттон үхчихсэн байлаа. Энэ мөчөөс л хоёр хүүхэд өөрсдөө амь зуун амьдрах болдог юм. Үргэлжлэлийг киноноосоо...

                                                      Download (Gogo Share): 
Татах-Part1
Татах-Part2
Татах-Part3
Татах-Part4
Татах-Part5
Татах-Part6
Татах-Part7
Татах-Part8        

127 Hours 2010 BRRip

English | 1h 33min | BRRip | mkv | 1280x720 | 750mb
Найруулагч: Danny Boyle
Продюсер: Danny Boyle, Christian Colson, John Smithson
Зохиолыг бичсэн: Danny Boyle, Simon Beaufou
Дүрүүдэд: James Franco
Хөгжмийн зохиолч: A. R. Rahman
Зураглаач: Enrique Chediak, Anthony Dod Mantle
Албан ёсны нээлт: 2010 оны 11 сарын 5
Жанр: Намтар | Драм | Адал явдалт
Төсөв: $18 сая
Нийт ашиг: $50,818,731
IMDb: 8.0 | 10

Fox Searchlight Pictures болон Film4 Production, Handmade Films нарын хамтын бүтээл болох  " 127 Hours " хэмээх маш сонирхолтой намтар киног дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Энэхүү киног АНУ-ын ууланд авирагч, илтгэгч Арон Ралстонг гэгч залуугийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм. Кино шүүмжлэгчдээс багагүй өндөр үнэлгээг авсан энэхүү киног та үзээгүй бол татаж аваад заавал үзээрэй. Үнэхээр гоё кино шүү. Танд таалагдан гэдэгт итгэлтэй байна. 

Кинонд: Канёонландс Үндэсний Паркад байх алс бөглүү хавцалд үхэр чулуунд гараа даруулан түгжигдсэн нэгэн эр өөрийн эр зориг, хүч чадлынхаа хүчээр гараа хутгаар тасдан байж, 20 метр гаруй өндөр ханан хад өөв авирч, 13 км газар алхсаны хүчинд сая нэг амь аврагдах болно.


                                                        Download (Gogo Share):
Татах-Part1
Татах-Part2
Татах-Part3
Татах-Part4
Татах-Part5
Татах-Part6
Татах-Part7
Татах-Part8      

The Karate Kid Part 2 - 1986 BRRip

English | 1h 53min | BRRip |  mkv | subtitles | 1280x720 |500mb
Найруулагч: John G. Avildsen
Продюсер: Jerry Weintraub, William J. Cassidy, Susan Ekins, Karen Trudy Rosenfelt
Зохиолыг бичсэн: Robert Mark Kamen
Дүрүүдэд: Pat Morita, Ralph Macchino, Yuji Okumoto, Danny Kamekona
Хөгжмийн зохиолч: Bill Conti
Зураглаач: James Crabe
Албан ёсны нээлт: 1986 оны 6 сарын 20
Жанр: Спорт | Гэр бүлийн | Адал явдалт
Нийт ашиг: $115,103,979
IMDb: 5.4 | 10

Columbia Pictures - ийн бүтээл "  The Karate Kid " Part 2 буюу хоёрдугаар ангийг нь дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Өмнө нь хамгийн анх гарч байсан ангийг нь хүргэсэн билээ. Удалгүй та бүхэндээ 1989 онд гарсан Part 3 - ыг нь DVDRip бичлэгтэйгээр оруулж өгөх болно. Энэхүү анги дээр өмнөх анги тоглож байсан гол дүрийн залуу, өвгөн хоёр мөн л адил тоглосон юм. За тэгээд та бүхэн татаж аваад үзээрэй. Аливаа цуврал кинонуудын бүх ангийг нь үзэх гоё байдаг юм.
 
                                                     Download (Gogo Share):

Sunday, March 27, 2011

Gladiator 2000 BRRip

English | 2h 50min | BRRip | mkv | 1280x540 | 860mb
Найруулагч: Ridley Scott
Продюсер: Douglas Wick, David Franzino, Branco Lustig
Зохиолыг бичсэн: David Franzoni, John Logan, William Nicolson
Дүрүүдэд: Russell Crowe, Joaquin Phoenix, Oliver Reed, Connie Nielsen, Derek Jacobi
Хөгжмийн зохиолч: Hans Zimmer, Lisa Gerrrard, Klaus Badelt
Зураглаач: John Mathieson
Албан ёсны нээлт: 2000 оны 5 сарын 5
Жанр: Адал явдалт | Драм
Төсөв: $103 сая
Нийт ашиг: $457,640,427
IMDb: 8.4 | 10

DreamWorks Entertainment болон Universal Pictures нарын хамтын бүтээл болох " Gladiator " хэмээх адал явдалт, драмын киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Би та бүхэндээ дэлхийн шилдэг кинонуудыг шинэ гарсан кинонуудтайгаа зэрэгцүүлэн нийтлэдэг билээ. " Gladiator " кино бол яахийн аргагүй дэлхийн шилдэг кино юм. Оскарын 5 шагналтай, бусап наадмуудаас 45 ялалт байгуулсан, кино шүүмжлэгчдээс 8.4 гэсэн нилээдгүй өндөр үнэлгээг авсан юм. Таны кино цуглуулганд заавал байх ёстой киноны нэг юм шүү. 

Кинонд: Ромын хаан насан эцэслэх бөгөөд өөрийн бүх эрх мэдлийг цэргийн жанжин Максимуст шилжүүлэхийг хүсдэг. Гэвч түүний хүү нь энэ бүхнийг эсэргүүцэн өөрөө хаан ширээнд суухын тулд Максимусыг устгахаар шийддэг. Тэрээр Максимусын гэр бүлийг устгах бөгөөд Максимус өөрөө тэр бүхнээс амьд гаран гэр бүлийнхээ өшөөг түүнээс авахаар явна. 

                                                  Download (Gogo Share):
Татах-Part10          

The Resident 2011 BRRip

English | 1h 30min | BRRip | mkv | 1280x540 | 500mb
Найруулагч: Antti Jokinen
Продюсер: Simon Oakes, Cary Brokaw, Guy East, Nigel Sinclair
Зохиолыг бичсэн: Antti Jokinen, Robert Orr, Erin Cressida Wilson
Дүрүүдэд: Hilary Swank, Christopher Lee, Jeffrey Dean Morgan
Зураглаач: Antti Jokinen
Албан ёсны нээлт: 2011 оны 3 сарын 29
Жанр: Аймшиг | Драм | Онц сонирхолтой
IMDb: 5.2 | 10


Exclusive Film Distribution болон Hammer Film Production нарын хамтын бүтээл болох " The Resident " хэмээх 2011 онд гарсан онц сонирохолтой, аймшгийн киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү кинонд " Сая Долларын Бүсгүй " киногоороо та бидний танил болсон жүжигчин Хилари Сванк тоглосон юм. За тэгээд та бүхэн татаж аваад үзээрэй. 

Кинонд: Залуухан эмч бүсгүй нэгэн шинэ байранд нүүж ирсэн боловч тэнд нэг л сонин, ганцаараа биш байгаагаа мэдрэх болно. Энэ бүх аймшигт явдлууд байрны эзэнтэй холбоотой болохыг бүсгүй сүүлд мэдэх болно.

                                                    Download (Gogo Share):

The Day After Tomorrow 2004 BRRip

English | 124 minute | BRRip | mkv | 1280x540 | 555mb
Найруулагч: Roland Emmerich
Продюсер: Roland Emmerich, Mark Gordon
Зохиолыг бичсэн: Roland Emmerich, Jeffrey Nachmanoff
Дүрүүдэд: Dennis Quiad, Jake Gyllenhaal, Emmy Rossum, Ian Holm
Хөгжмийн зохиолч: Harald Kloser
Зураглаач: Ueli Steiger
Албан ёсны нээлт: 2004 оны 5 сарын 28
Жанр: Шинжлэх ухаан | Адал явдалт | Драм
Төсөв: $125 сая
Нийт ашиг: $544,272,402
IMDb: 6.3 | 10

20th Century Fox болон Centropolis Entertainment нарын хамтын бүтээл болох " The Day After Tomorrow " хэмээх онц сонирхолтой киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Ойрдоо кино нийтлээгүйд минь уучлаарай. Би бүр хэд хоног яалт ч үгүй маш завгүй байлаа. Одоо тэгээд кинонуудаа нийтлэх болноо. Энэхүү кино 2004 онд гарсан гэхэд компьютер график, зураг авалт нтр гээд ярих юмгүй сайн болсон бүтээл юм. Үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй. 

Кинонд: Нарны хурц энерги туйлуудыг юу ч үгүй хөлдөөж эхлэнэ. Энэ нь далайн усны түвшинг хэд дахин хөөргөдсөн онц аюултай явдал ба хуурай газар тэр чигээрээ усаар юүлэгдэн Мөстлөгийн үеинй дараачийн эрин зуун ирэх болно. Харин энэ тал дээр мэргэшсэн доктор Жак Халл өөрийн хүү Сэмийг аврахаар Нью-Йорк луу явна. Үргэлжлэлийг киноноосоо...

                                                              Download (Gogo Share):

Татах-Part1
Татах-Part2
Татах-Part3
Татах-Part4
Татах-Part5
Татах-Part6    

Thursday, March 17, 2011

I Am Legend 2007 BRRip

English | 1h 40min | BRRip | mkv | 1280x720 | 700mb
Найруулагч: Francis Lawrence
Продюсер: David Heyman, Akiva Goldsman, James Lassiter, Tracy Torme
Зохиолыг бичсэн: Richard Matheson, Akiva Goldsman, Mark Protosevich
Дүрүүдэд: Will Smith, Alice Braga
Хөгжмийн зохиолч: James Newton Howard
Зураглаач: Andrew Lesnie
Албан ёсны нээлт: 2007 оны 12 сарын 14
Жанр: Шинжлэх ухаан | Онц сонирхолтой | Драм
Төсөв: $150сая 
Нийт ашиг: $585,349,010
IMDb: 7.1 | 10

Warner Bros. Pictures болон Weed Road Pictures, Overbrook Entertainment, Village Roadshow Pictures, Heyday Film, Orginal Film нарын хамтын бүтээл болох " I Am Legend " хэмээх онц сонирхолтой, шинжлэх ухааны киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Киноны үйл явдал болон кино зохиол нь таныг уйдахгүй гэдгийг амлаж байна. Алдарт жүжигчин Вилл Смит энэхүү киног амилуулсан юм. Өөр бас нэгэн сонирхолтой дүр гэвэл түүний нохой юм. За ингээд үзээгүй нэгэн нь татаж аваал үзээрэй.

Кинонд: Эрдэмтдийн шинжлэх ухааны нээлт нь хүмүүсийг хагас үхдэл нян тээгч зомби болгон хувиргах бөгөөд энэ нь дэлхий даяар тарж, хүн төрөлхтөнийг устгах болно. Доктор Роберт Небил өөрийн нохойтойгоо хамт үлдсэн ба тэр цагаас хойш амьдралынхаа бүхэл бүтэн гурван жилийг амьд хүмүүс олоход болон вирусын эсрэг вакцин гаргахад зориулах болно. Ингээд үргэлжлэлийг киноноосоо...
                                                  Download (Gogo Share): 
Татах-Part8       

The Karate Kid 1984 DVDRip

 |
French | 2hour | DVDRip | mkv | 720x400 | 700mb
Найруулагч: John G. Avildsen
Продюсер: Jerry Weintraub
Зохиолыг бичсэн: Robert Mark Kamen
Дүрүүдэд: Ralph Macchio, Pat Morita
Хөгжмийн зохиолч: Bill Conti
Зураглаач: James Crabe
Албан ёсны нээлт: 1984 оны 6 сарын 22
Жанр: Спорт | Драм | Гэр бүлийн
Нийт ашиг: $90,815,558
IMDb: 7.0 | 10

Columbia Pictures - ийн бүтээл болох "  The Karate Kid " цувралын хамгийн анхны хувилбар, мөн эхний ангиг нь DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Ингээд ямарч байсан цуврал кино булангаараа өмнө нь " Saw " киноны бүх ангийг оруулсан бол энэ удаад " The Karate Kid " киноны бүх ангийг хүргэхээр бэлэн болгоод байж байна. Нийт таван цуврал ангитай бөгөөд хамгийн сүүлд гарсан Жэки Чань Жаден Смит нарын тоглосон 2010 онд гарсан ангийг нь би оруулсан билээ. Ийм болохоор одоо дараа дараагийн гурван ангийг нь оруулах болно. Манай блогтой үргэлж хамт байгаарай. 

Кинонд: Даниэл хүү ээжийн хамт Рэсэда хотод нүүж ирнэ. Тэдний байранд Мияаги хэмээх нэгэн засварчин өвгөн байх ба тэрээр их сонин хүн шиг харагдаж байлаа. Даниэл сургуулийнхаа хөгжөөн дэмжигч охидын нэг болох Алитай танилцсан нь түүний хуучин найз залуу, каратеч Жоннигийн уурыг ихэд хүргэдэг. Жонни болон түүний найзууд Даниэлийг үргэлж дээрэлхэх ба энэ зүйлийг харсан засварчин өвгөн Мияаги түүнд кун фу зааж " Каратегийн АШТ " - нд оруулахаар бэлддэг.
 
                                                     Download (Gogo Share):
Татах-Part8       

Shutter Island 2010 BRRip

English | 2h 17min | BRRip | mkv | 1280x540 | 480mb
Найруулагч: Martin Scorsese
Продюсер: Martin Scorsese, Bradley J. Fischer, Arnold W. Messer
Зохиолыг бичсэн: Dennis Lehani, Steven Knight, Laeta Kalogridis
Дүрүүдэд: Leonardo DiCaprio, Ben Kingsley, Mark Ruffalo, Michelle Williams
Хөгжмийн зохиолч: James Newton Howard
Зураглаач: Robert Richardson
Албан ёсны нээлт: 2010 оны 2 сарын 19
Жанр: Онц сонирхолтой | Драм | Учир битүүлэг
Төсөв: $80 сая
Нийт ашиг: $294,803,014
IMDb: 8.0 | 10

Paramount Pictures болон Sikelia Productions, Phoenix Pictures, Appain Way Production нарын хамтын бүтээл болох " Shutter Island " хэмээх 2010 онд гарч үзэгчдийг шуугиулж чадсан нэгэн гайхалтай киног дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Энэхүү кинонд миний хүндэлж явдаг жүжигчин болох холливудын од Леонардо ДиКаприо тоглосон юм. Америкийн зохиолч Дэннис Лиханигийн 2003 онд гаргасан " Shutter Island " зохиолоос сэдэвлэн бүтээсэн онц сонирхолтой, сэтгэлзүйн аймшгийн киногоо хүлээн авч үзнэ үү. 

Кинонд: Киноны үйл явдал 1954 онд болно. АНУ-ын маршалл Тэдди Даниэлс, ор сураггүй алга болсон нэгэн эмэгтэй алуурчинг эрэн сурвалжилж байлаа. Тэрхүү эмэгтэй алуучин нь ухаан самуурсан гэмт хэрэгтнүүдийн эмнэлэгээс оргосон байв. Гэмт хэрэгтэн бүсгүйг алс холын Шаттер арал дээр байж болзошгүй гэж таамаглав. Ингээд үргэлжлэлийг киноноосоо...

                                      Download (Gogo Share):

Monday, March 14, 2011

TRON: Legacy 2010 BRRip

English | 2h 5min | BRRip | mkv | subtitles | 1280x720 | 850mb
Найруулагч: Joseph Kosinski
Продюсер: Jeffrey Silver, Sean Bailey, Steven Lesberger
Зохиолыг бичсэн: Adam Horowitz, Edward Kitsis, Lee Sternthal, Brain Klugman
Дүрүүдэд: Jeff Bridges, Garret Hedlund, Bruce Boxleitner, Olivai Wilde
Хөгжмийн зохиолч: Daft Punk
Зураглаач: Claudio Miranda
Албан ёсны нээлт: 2010 оны 12 сарын 17
Жанр: Уран зөгнөлт | Адал явдалт | Онц сонирхолтой

Төсөв: $170 сая
Нийт ашиг: $396,263,350
IMDb: 7.2 | 10

WaltDisney Pictures -ийн бүтээл "  TRON: Legacy " хэмээх 2010 оны гайхалтай тансаг бүтээлийг дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Миний бодлоор Аvatar кино гарснаас хойш л найруулагч нар нэг л тийм шинэлэг, шинэ ертөнц, шинэ уур амьсгал бий болгох гэж кино хийгээд байгаа юм болов уу гэж бодож байна. Энэхүү киноны хувьд гэвэл өнгө дүрс, зураг авалт, хийц гээд ярих юмгүй сайн бүтээл болсон билээ. 
 
Кинонд: Сэм Флайныг бага байхад түүний аав үл мэдэх шалтгаанаар алга болдог. Ингээд 20 гаруй жилийн дараа тэрээр аавынхаа мөрөөр дагаж явж байгаад нэгэн хачирхалтай газар ирж, санамсаргүй виртаул ертөнцөд орж ирдэг. Тэнд тулаан өрнөх ба Сэм аавыгаа олох болно. Аав нь энэхүү хийсвэр ертөнцөд 20 жил байсан юм. Татаж аваад үргэлжлэлэ үзээрэй.  
 
                         Download (Gogo Share):
Татах-Part9         

Astro Boy 2009 DVDRip

English | 1h 30min | DVDRip | avi | 640x272 | 700mb
Найруулагч: David Bowers
Продюсер: Maryann Garger, Kuzuka Yayoki
Зохиолыг бичсэн: David Bowers, Timothy Harris, Osamu Tezuka
Дуу оруулсан: Freddie Highmore, Nicoles Cage, Kristen Bell, Bill Nighy
Хөгжмийн зохиолч: John Ottman
Зураглаач: Pepe Valencia
Албан ёсны нээлт: 2009 оны 10 сарын 9
Жанр: Хүүхэлдэйн кино | Адал явдалт | Гэр бүлийн
Төсөв: $65 сая 
Нийт ашиг: $44,093,014
IMDb: 6.4 | 10

Summit Entertainment болон Tezuka Production, Imagi Animation Studio - ийн нарын хамтын бүтээл болох " Astro Boy " хэмээх нэгэн сонирхолтой хүүхэлдэйн киног DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Уг хүүхэлдэйны эх хувилбар нь Япон бөгөөд энэхүү ангийг нь АНУ, Япон хоёр хамтран хийсэн юм. Маш хөөрхөн хүүхэлдэйн кино шүү. Татаж аваад үзээрэй.

Кинонд: Үйл явдал нь ирээдүйд өрнөх ба эрдэмтэн Тэнма ослоор амиа алдсан Тоби хүүгээ дууриалган нэгэн робот хийж, түүнийгээ Астро гэж нэрлэнэ. Астро хүү аялалд гарч ертөнцийн сонин содон зүйлсийг мэдэж авах боловч түүний гэр бүлд аюул учрах болно. Ингээд цааш яаж үргэлжлэхийг татаж аваад бүрэн эхээр нь үзнэ үү.
 
                         Download (Gogo Share):
Татах-Part8       

Casablanca 1942 DVDRip

English | 1h 45min | DVDRip | avi | 648x352 | 700mb
Найруулагч: Michael Kurtiz
Продюсер: Hal B.Wallis
Зохиолыг бичсэн: Howard Koch, Julius J.Epstein, Philip J.Epstein, Casey Robinson
Дүрүүдэд: Humphrey Bogart, Ingrid Bergman, Paul Henred
Хөгжмийн зохиолч: Max Steiner
Зураглаач: Arthur Edeson
Албан ёсны нээлт: 1942 оны 11 сарын 26
Жанр: Драм | Романтик
Төсөв: $964,000
Нийт ашиг: $3.7 million
IMDb: 8.8 | 10


Warner Bros. Entertainment - ийн бүтээл " Casablanca " хэмээх дээр үеийн шилдэг киног DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Би та бүхэндээ өнгөрсөн цаг үеийн ба одоо үеийн шилдэг гэсэн бүх л кинонуудыг хүргэхийг зорьдог билээ. Энэ удаад ямар ч байсан 1942 онд гарч байсан хайр дурлалын киног хүргэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хүнд хэцүү цагийн дундах хайр сэтгэлийг харуулсан уг киног бид бүхэн үзсэн байх л хэрэгтэй. Миний бодлоор энэ киног тэр болгон хүмүүс үзээгүй болов уу гэж бодож байна. Та бүхэн татаж аваад кино цуглуулгандаа хийж аваарай. Дэлхийн шилдэг кино юм шүү. 

                        Download (Gogo Share):
Татах-Part8        

Salt 2010 BRRip

English | 1h 44min | BRRip | mkv | 1280x540 | 700mb
Найруулагч: Phillip Noyce
Продюсер: Sunil Perkash, Lorenzo di Bonaventura
Зохиолыг бичсэн: Kurt Wimmer
Дүрүүдэд: Angelina Jolie, Liev Schreiber, Chiwetel Ejiofor, August Diehl
Хөгжмийн зохиолч: James Newton Howard
Зураглаач: Robert Elswit
Адбан ёсны нээлт: 2010 оны 7 сарын 23
Жанр: Адал явдалт | Гэмт хэрэг | Учир битүүлэг
Төсөв: $110 сая
Нийт ашиг: $294,011,368
IMDb: 6.5 | 10

Columbio Pictures болон Di Bonaventura Pictures нарын хамтын бүтээл болох " Salt " хэмээх 2010 онд гарсан шилдэг адал явдалт киног та бүхэндээ дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Холливудын алдарт жүжигчин, сайхан бүсгүй Анжелина Жоли энэхүү кинонд гайхалтай дүрийг бүтээсэн билээ. Киноны зураг авалтууд надад маш их таалагдсан. За тэгээд киногоо татаж аваад үзээрэй.

Кинонд: Оросын тагнуулч Эвилин Салтын тухай энэхүү кинонд өгүүлэх болно. Тэрээр Америкийн тагнуулын ерөнхий газар ажиллаж, өөрийн даалгавараа гүйцэтгэх ёстой билээ. Гэнэт түүнийг Оросын тагнуулч гэдгийг мэдэх үед Салт өөрийн ур чадвараа ашиглан хийх ёстой даалгавараа биелүүлж АНУ-ын ерөнхийлөгчийн амийг хөнөөх болно. Үргэлжлэлийг татаж аваад үзнэ үү.
 
                         Download (Gogo Share):
Татах-Part8        

Blood And Bone 2009 DVDRip

English | 1h 33min | DVDRip | avi | 640x352 | 700mb
Найруулагч: Ben Ramsey
Продюсер: Michael Mailer, Remarkable
Зохиолыг бичсэн: Michael Andrews
Дүрүүдэд: Michael Jai White, Julian Sands, Eamonn Walker, Dante Basco
Хөгжмийн зохиолч: Nicholas Pike
Албан ёсны нээлт: 2009 оны 9 сарын 15
Жанр: Адал явдалт | Драм

IMDb: 6.8 | 10


Sony Pictures Entertainment - ийн бүтээл болох " Blood And Bone " буюу " Цус ба Бони " хэмээх нэгэн сонирхолтой адал явдалт, тулаант киног DVDRip бичлэгтэйгээр хүргэж байгаадаа таатай байна. Анх гарч байхад нь үзэхэд надад маш их таалагдсан. Гудамжны бохир зодооны талаар өгүүлэх энэхүү кинонд жүжигчин Майкл Жэй Вайт тоглосноороо тэрхүү зодооны элемент, техник цохилт энэ тэрийн зураг авалт маш сайн болсон. За ингээд үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй.

Кинонд: Бони шоронгоос суллагдаад, Лос Анжелос хотод нүүж ирнэ. Тэрээр шоронд хамт байсан нэгэн найзынхаа амлалтыг биелүүлэхээр энэ хотод ирсэн байлаа. Найзынх нь эхнэрийг Жамес хэмээх нэгэн нөлөө бүхий эр булаан авсан бөгөөд нөхрийг нь шоронд хийсэн байжээ. Ингээд найз нь үхэхдээ миний эхнэрийг харж хандаж яваарай гэж Бонид захижээ. Бони тэрхүү амлалтыг нь биелүүлэхийн тулд Жаместай халз тулгарах болно. Үргэлжлэлийг киноноос...

                              Download (Gogo Share):

Thursday, March 10, 2011

Life is Beautiful 1997 BRRip

Italy | 1h 53min | BRRip | mkv | 1280x720 | subtitles | 890mb
Найруулагч: Roberto Benigni
Продюсер: Elda Ferri, Gianlui Braschi
Зохиолыг бичсэн: Roberto Benigni, Vincenzo Cerami
Дүрүүдэд: Roberto Benigni, Nicoletta Braschi, Giorgio Cantarini, Sergio Bini Bustric
Хөгжмийн зохиолч: Nicola Piovani
Зураглаач: Tonino Delli Colli
Албан ёсны нээлт: 1997 оны 12 сарын 20
Жанр: Драм | Романтик | Дайн
Нийт ашиг: 229,163,264
IMDb: 8.5 | 10

Cecchi Gori Entertainment - ийн бүтээл "  Амьдрал Сайхан " хэмээх дэлхийн шилдэг киног дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Уг кино Оскарын 3 шагналтай бөгөөд бусад кино наадмуудаас нийтдээ 52 шагнал хүртсэн гайхалтай кино билээ. Италийн алдарт жүжигчин Роберто Бенигниги энэхүү киног өөрөө найруулж, өөрөө зохиолоо бичиж, өөрөө гол дүрд нь тоглосон юм. Эр хүний арга заль, сэргэлэн ухаан, агуу хайр дурлал, дэлхийн хоёрдугаар дайны талаар өгүүлэх шилдэг киногоо татаж аваад үзээрэй.

Кинонд: Гуйдо Орефис хэмээх залуу Дора гэх баян чинээлэг амьдралтай царайлаг, ухаалаг бүсгүйд хөл алдан дурлана. Тэд гэрлэж, Жоушва хэмээх нэгэн сэргэлэн, хөөрхөн хүүтэй болно. Гэрлээд сайхан амьдарч байтал дэлхийн хоёрдугаар дайн эхлэж Италичууд Германд эзлэгддэг. Энэ үеэр Гуйдо, хүү Жоушватайгаа Герман цэрэгт баригдаж хорих лагерлуу явдаг. Түүний эхнэр Дора, ханиь ижил, ганц хүүтэйгээ хамт байх гээд баригдсан бүх хүмүүсийн адил вагонд суудаг. Ингээд хорих лагерт хэрхэн сонирхолтой үйл явдлууд тохиолдох вэ? гэдгийг татаж аваад бүрэн эхээр нь үзээрэй.
                                            Download (Gogo Share):
Татах-Part10         

Yogi Bear 2010 BRRip

English | 1h 21min | BRRip | mkv | subtitles | 1280x720 | 550mb
Найруулагч: Eric Brevig
Продюсер: Karen Rosenfelt, Donald De Line
Зохиолыг бичсэн: Brad Copeland, Joshua Sternin, William Hanna, Joseph Barbera
Дуу оруулсан: Dan Aykroyd, Justin Timberlake, Anna Faris, T.J.Miller
Хөгжмийн зохиолч: John Debney
Зураглаач: Peter James
Албан ёсны нээлт: 2010 оны 12 сарын 17
Жанр: Хүүхэлдэйн кино | Адал явдалт | Инээдэм
Төсөв: $80 сая
Нийт ашиг: $194,665,494
IMDb: 3.9 | 10

Warner Bros. Entertainment болон Sunswept Entertainment, De Line Pictures нарын хамтын бүтээл болох "  Ёоги Баавгай " хэмээх онц сонирхолтой нэгэн хүүхэлдэйн киног дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Та бидний сайн танил Жастин Тимберлэйк энэхүү киноны бяцхан Бүү-Бүү гийн дүрд дуу оруулсан нь ихэд сонирхолтой. Кино шүүмжлэгчдээс хэдийгээр бага үнэлгээг авсан ч гэсэн та бүхэн үзэхэд илүүдэхгүй хөөрхөн кино шүү.

Кино: Жэллистон цэцэрлэг санхүүгийн алдагдалд орж, ховдог шунахай хотын дарга Браун уг цэцэрлэгийг хааж, тухайн газрыг зарахаар шийдэв. Энэ нь гэр бүлээрээ цэцэрлэгт амарч зугаалахаа больж, бүр ч муу зүйл нь Ёоги болон Бүү-Бүү нар төрөлх гэрээсээ хөөгдөн гэсэн үг. Ингээд Ёоги болон Бүү-Бүү нар хуучны өстөн Ранжир Смиттэй хамтран өөрсдийн цэцэрлэгээ хэрхэн хамгаалж, хаалгахгүй байлгахын төлөө хэрхэн тэмцэхийг киногоо татаж аваад үзээрэй.
                                                          Download (Gogo Share):

Azureus Rising - Short Animation 2010

English | 5min 36sek | HDRip | mp4 | 1280x720 | 85mb
Найруулагч: David Weinstein
Продюсер: David Weinstein
Зохиолыг бичсэн: David Weinstein, Evo Nelson
Зураглаач: David Weinstein
Зураач: James Zhang
Хөгжмийн зохиолч: Edwin Wendler
Албан ёсны нээлт: 2010 оны 5 сарын 17
Жанр: Богино анимэшн | Адал явдалт | Уран зөгнөлт
IMDb: 7.1 | 10


Black Sun Entertainment - ийн бүтээл " Азурис " хэмээх маш сонирхолтой анимэшнийг дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Энэхүү анимэшний зураглал, дүрслэл, компьютер график, биетүүд гээд л ярих юмгүй сайн болсон бүтээл билээ. Дараа дараагийн удаа богино хэмжээний анимэшн оруулахаас гадна богино хэмжээний кинонууд хийх бодолтой байгаа. За тэгээд манай блогтой үргэлж хамт байгаарай.

                                           Download (Gogo Share):

Day and Night - Short Animation 2010

English | 5min 47sek | HDRip | avi | 720x400 | 150mb
Найруулагч: Teddy Newton
Продюсер: Kevin Reher
Зохиолыг бичсэн: Teddy Newton
Хөгжмийн зохиолч: Michael Giacchino
Албан ёсны нээлт: 2010 оны 6 сарын 18
Жанр: Богино анимэшн
IMDb: 8.2 | 10


Walt Disney Pictures болон Pixar Animation Studio - ийн бүтээл болох " Өдөр ба Шөнө " хэмээх нэгэн сонирхолтой богино хэмжээний анимэшнийг дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Хэсэг хугацааны турш богино хэмжээний анимэшн оруулсангүй. Өнөөдөр ямар ч байсан хоёр анимэшнийг та бүхэндээ хүргэх болно. Саяхан болж өнгөрсөн Оскарын наадамд шилдэг анимэшн төрөлд нэр дэвшсэн бөгөөд 2010 оны шилдэг анимэшнүүдийн нэг билээ. Ингээд үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй.

                                        Download (Gogo Share):

Monday, March 7, 2011

Malena 2000 DVDRip

Italy | 1h 43min | DVDRip | mkv | subtitles | 720x360 | 356mb
Найруулагч: Giuseppe Tornatore
Продюсер: Harvey Weinstein
Зохиолыг бичсэн: Giuseppe Tornatore
Дүрүүдэд: Monica Belluci, Giuseppe Tornatore
Хөгжмийн зохиолч: Ennio Morricone
Зураглаач: Lajos Koltai
Албан ёсны нээлт: 2000 оны 10 сарын 27
Жанр: Драм | Романтик
IMDb: 7.4 | 10

Miramax Film - ийн бүтээл " Малена " нэгэн сонирхолтой киног DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Энэхүү кино нь Оскараас 2шагнал хүртсэн юм. Гол дүрд тоглосон Италийн алдарт жүжигчин, сайхан бүсгүй Моника нь 1964 онд төрсөн бөгөөд өдгөө 47 настай хүрч байгаа билээ. Та бүхэн татаж аваад киногоо сонирхон үзээрэй.

Кинонд: 1940 он. Малена хэмээх гоо үзэсгэлэн бүсгүй Сицилд ирнэ. Маленаг гудамжаар алхах бүрийд эрчүүд харц унагаж, эмэгтэйчүүд нь харин атаархлын харцаар хардаг байлаа. Удалгүй Малена дээр Сицилийн нэр алдартай хүн болгон шөнийн цагаар очиж түүнтэй энгэр зөрүүлдэг болов. Маленад Ринато хэмээх нэгэн жаал хүү дурлана. Ингээд үргэлжлэлийг татаж аваад үзээрэй. 

                                     Download (Gogo Share):

The Cyrious Case Of Benjamin Button 2008 BRRip

English | 2h 39min | BRRip | mkv | subtitles | 1280x540 | 650mb
Найруулагч: David Fincher
Продюсер: Frank Marshall, Kathleen Kennedy
Зохиолыг бичсэн: Eric Roth, Robin Swicord
Дүрүүдэд: Brad Pitt, Cate Blanchett, Taraji P.Henson, Julia Ormond
Хөгжмийн зохиолч: Alexandre Desplat
Зураглаач: Claudio Miranda
Албан ёсны нээлт: 2008 оны 12 сарын 25
Жанр: Драм | Уран зөгнөлт | Учир битүүлэг
Төсөв: $150 сая
Нийт ашиг: $333,932,083
IMDb: 8.0 | 10

Paramount Pictures болон Warner Bros.Pictures - ийн хамтын бүтээл болох " Гаж Өвчтөн Бинжамин Баттон " хэмээх уран зөгнөлт, драмийн киног дуу, дүрсний чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Энэхүү киног анх үзэхэд маш их таалагдсан. Бас л өвөрмөц зохиол шүү. Хүн гэдэг амьтан төрөхдөө хэвийн төрж, өтөл насан дээрээ ирээд хорвоог орхидог байтал энэ кинон дээр эсрэгээр нь төрөхдөө хөгшин, үхэхдээ нялх хүүхэд болдог. Үнэхээр гайхалтай кино. Надад бас тэр ухардаг цаг их таалагдсан. Оскараас 3 шагнал, бусад кино наадмаас нийтдээ 31 шагнал хүртсэн шилдэг кино билээ. Үзээгүй хүн байвал заавал татаж аваад үзээрэй. 
                           Download (Gogo Share):

A Beautiful Mind 2001 BRRip

English | 2h 15min | BRRip | mkv | 840x640 | 550mb
Найруулагч: Ron Howard
Продюсер: Ron Howard, Brian Grazer
Зохиолыг бичсэн: Sylvia Nasar, Akiva Goldsman
Дүрүүдэд: Russell Crowe, Jennifer Connelly, Ed Harris, Paul Bettany
Хөгжмийн зохиолч: James Horner
Зураглаач: Roger Deakins
Албан ёсны нээлт: 2001 оны 12 сарын 21
Жанр: Намтар | Драм
Төсөв: $60 сая
Нийт ашиг: $313,542,341
IMDb: 8.0 | 10

Universal Pictures болон DreamWorks, Imagine Entertainment -  нарын хамтын бүтээл болох " Төгс Оюун Ухаан " хэмээх гайхалтай киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү кино нь Оскараас 4 шагнал хүртсэн бөгөөд бас бус кино наадмуудаас нийтдээ 27 шагнал хүртсэн сайн бүтээл юм. Та бүхэнд таалагдан гэдэгт итгэлтэй байна. 
Кинонд: Принстоны их сургуульд Америкийн өнцөг булан бүрээс математикийн сод ухаантнууд ирж суралцана. Жаахан хэвийн бус, гэхдээ суут гэсэн тодотголтой Жон Нэшийг хэлний ангийн Чарльзтай хамт нэг өрөөнд оруулчихав.  Жон Нэш төгсөөд багшлахын зэрэгцээ цэргийн нууц лаборотори ажиллах болно. Үргэлжлэлийг киноноос...
                               Download (Gogo Share):
Татах-Part6